Sunday, September 4, 2011

Хүн ам болон нийгмийн асуудлууд

1 Баяндун Сумын Хүн Амын Хөдөлгөөн, Бүтэцийн Онцлог

2011.8.12

Түлхүүр үг: хүн амын өсөлт, хүйсийн харьцаа, ажиллагсад салбараар

Хүснэгт 1-д Баяндун сумын хүн амын өсөлтийг хөрш сумдууд, аймгийн дүнтэй харьцуулан харуулав. Баяндун сумнь хойд хэсгээрээ ойт хээрийн Дашбалбар, Баян-Уул сумуудтай, урд хэсгээрээ тал хээрийн Сэргэлэн, Цагаан-Овоо сумдтай хиллэн байгалын байдал нь ойролцоо байдаг. Баян-уул сум 1990 он хүртэл МАА, газар тариалан хосолсон сангийн аж ахуйтай байсан бол бусад сумдууд нь МАА голлосон нэгдэлтэй байсан нийтлэг онцлогтой.

1971 оноос эхлэн сүүлийн 40 жилийн хүн амын өөрчлөлтөөс харахад Баяндун сумын хүн ам бараг хоёр дахин өссөн нь хөрш сумдуудаас хамгийн өндөр үзүүлэлт юм. Ялангуяа 2000-с 2010 он хүртэл Баяндун сумын хүн ам 13% өссөн нь, энэ үед аймгийн нийт сумдын хүн ам дунджаар 2 хувь буурсантай харьцуулахад маш өндөр үзүүлэлт юм. Сумдын хүн ам аймгийн төв, нийслэл руу шилжиж байгаа одоо үед Баяндун сумын иргэд хэрхэн шилжихгүйгээр зохицоод нутагтаа байгаа нь сонирхолтой юм.

Дорнод аймгийн хүн амын хөдөлгөөнийг харвал, зах зээлийн шилжилтийн үеэс хойшхи 20 жилд огт өсөөгүй бөгөөд түүний дотор 2000 оноос хойш аймгийн төвийн хүн ам багахан өсч, сумдын хүн ам бараг тэр хэмжээгээр буурсан байна. Нөгөө талаас аймгуудаас нийтээрээ Улаанбаатар луу нүүж байгаа өнөө үед Дорнод аймгийн хүн ам харьцангуй шилжилт багатай байгаа болно.

Дараагийн хүснэгтээс харахад хүн ам 2006 оноос өсч эхэлсэн байна. Нөгөө талаар, өрхийн дундаж хүн ам 4.4 –с 3.9 хүртэл буурч байгаа нь төрөлт буурч байгааг харуулж байна.

Хүснэгт 2-т Баяндун сумын хүн амын бүтэцийг хөрш сумдууд, аймгийн дүнтэй харьцуулан 2010 оны байдлаар харуулав. Баяндун сумын хувьд, 20-24 насны хоорондох бүлэг хамгийн их хүнтэй байна. Мөн 20-24,25-29 насны бүлгийн залуусын тоо их байгаа нь /0-4 насны хүүхдийн тоог хар/ одоогийн төрөлтийн өндөр төвшиний шалтгаан болов уу. Гэвч, 5-19 насны хүмүүсийн тоо одоогийн насанд хүрэгчдийн тооноос бага байгаа учраас хүн амын өсөлт цаашдаа буурах юм.

Хүснэгтийн баруун гар талын хэсгээс хүйсийн тэнцвэрийг насны бүлгээр харвал 25-29 насны эрэгтэйчүүд нь мөн насны эмэгтэйчүүдээс 44-р олон байна/уг бүлэгт 116 эрэгтэй, 88 эмэгтэй байна/. Мөн 20-24, 35-36 насны бүлэгт ч эрчүүд олонх байгаа нь гэрлэлтэд муугаар нөлөөлж байж болзошгүй юм. Бусад хөдөө сумдад ч байдал ойролцоо байгаа ба аймгийн төв, суурин газар болох Хэрлэн суманд харин тухайн насны эмэгтэйчүүд олон ажээ.

Хүснэгт 3-с Баяндун сумын ихэнх өрхүүд хөдөө багт амьдардагыг харж болно. Баян-Уул сумыг эс тооцвол хөрш сумдуудын хүн амын ихэнх нь хөдөө багт амьдарч байна. Дээрх хүснэгтээс үзвэл аймгийн нийт 20 мянга гаруй өрхөөс тал нь аймгийн төвд, үлдсэн талын арай ихэнх нь хөдөө багт суудаг гэж болохоор ажээ. Дараагийн 4 дэх хүснэгтэд, Баяндун сумын багуудыг онцлогыг харуулав. Багуудаас сумын төвийн хамгийн олон, Хайрхан баг хамгийн цөөн хүнтэй.

багын малын тоог нэмэх, малын төрлөөр нь

Сүүлчийн 5 дахь хүснэгтэд Баяндунг хөрш сумдтай нь хүн амын ажил эрхлэлтийн байдлаар нь харьцуулан 2006 оноор үзүүлэв. Бүх сумдын хөдөлмөр эрхлэгчдийн олонх нь малчид түүнээс Цагаан-Овоо сум хамгийн олон малчинтай түүгээрээ 1000 хүнд ноогдох ажил эрхлэгчидийн хувь өндөртэй сум байна. Эсрэгээр Баян-уул сум харьцангуй цөөн малчинтай, ажил эрхлэлт ч муу байгаагаас хөдөөд мал аж ахуйгаас өөр ажлын байр ховор байгаа нь тодорхой харагдаж байна. Түүнээс гадна Баяндун сумын хөдөлмөрийн насны ажлын чадваргүй хүний тоо бусдаас өндөр нь анхаарал татаж байна.

Сумын хүн амын байдал, хөдөлгөөнөөс товчхон дүгнэхэд хүн амын төв рүү шилжих хөдөлгөөн бусад сумаас мэдэгдэхүйц бага байгаа нь сайшаалтай ч цаашдаа төрөлт буурах хандлагатай, гэрлэлтийн насны эрчүүдийн тоо эмэгтэйчүүдээс нилээд олон, хөдөлмөрийн насны ажлын чадваргүй хүний тоо бусдаас өндөр байгаа зэрэг санаа зовоосон асуудлууд ч байна.